Бидний тухай
Манай “Агрилинк Про” ХХК нь газар тариалан, хүлэмжийн аж ахуй, бөөний болон жижиглэн худалдаа, мал аж ахуй, зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2023 онд үүсгэн байгуулагдсан.
Манай компанийн гол давуу тал нь мэргэжлийн баг хамт олон газар тариалангийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй ААН, иргэдэд шинжлэх ухааны үндэслэлтэй онол практик хосолсон мэргэжлийн зөвлөгөө өгч, ургамал хамгааллын бодис, бордоо нийлүүлэн газар тариалангийн бизнесийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх тал дээр бусад аж ахуй нэгж, иргэнтэй хамтран ажилдаг бөгөөд газар тариалангийн эрсдэлтэй бүсэд тооцогддог манай оронд тохирсон тун нормыг тооцож хэрэглээнд нэвтрүүлсэнээр га-с авах ургацын хэмжээ нэмэгдэх, үрийн чанар сайжрах, эдийн засгийн үр ашиг нэмэгдэхүүлэх нь бидний үйл ажиллагааны гол зорилго юм.
Бид зорилгодоо хүрэхийн тулд шинжлэх ухааны үндэслэлтэй, онол практик хосолсон мэргэжлийн зөвлөх үйлчилгээнд тулгуурлан ургамал хамгаалалын бодис, бордооны ухаалаг хэрэглээг хэрэглэгчидэд санал болгож, эргэх холбоотой ажилладаг.
Хүндэтгэсэн: Э.Халиунаа
Гүйцэтгэх захирал
Агрилинк Про ХХК

