Фриго

Фриго гэдэг нь гүзээлзгэнийн үндэсийг тодорхой (0-2) хэмд, агаарын чийгшил 90%-д унтуулаж хадгалах технологи юм.​

Фригог тогтмол темпратураас гаргаснаас хойш 7 хоногийн дотор хөрсөнд суулгах хэрэгтэй. Үндэсийг хөрсөнд суулгаснаас 4-5н 7хоногийн дараа үрсэлгээ бэлэн болно.
Бэлэн болсон үрсэлгээг хүлэмжинд 5 сарын эхний 10 хоногт, Гадаа талбайд 6 сарын эхний 10 хоногт тарина.
11-р сараас 1-р сар хүртэл хугацаанд гүзээлзгэнэ ургуулах нь дулааны хангамж, гэрлийн эрчмээс хамаараад таатай нөхцөл бүрдэх боломж бага учир тарихыг зөвлөдөггүй.